Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн, ЗГХА-Биеийн тамир, спортын улсын хорооноос зарласан дасгал хөдөлгөөнд "Цаг гаргая" аяны хүрээнд БЗД-ийн Биеийн тамир, спортын хороо, Монголын шугаман бүжгийн холбоо, БЗД-ийн "Галт шувуу" бүжгийн клуб хамтран "Шугаман бүжиг"-ийн сургагч багш бэлтгэх сургалтыг 2024оны 12 дугаар сарын 23-27-ны өдөр амжилттай зохион байгуулав.
БЗД-ийн Хороод, Сургуулийн өмнөх боловсролын 80 байгууллагын 150 спортхамтлагийн ахлагч, багш, арга зүйч нарыг хамруулж сургагч багшийн гэрчилгээ гардуулав.
Мөн Монголын шугаман бүжгийн холбооны тэргүүн С.Бүжмаа сургалтад амжилттай хамрагдсан 321-р цэцэрлэг н.Отгонпүрэв, 146-р цэцэрлэг Д.Мөнх-Оюун,201-р цэцэрлэг Ө.Цэнд-Аюуш, 311-р цэцэрлэг Ч.Чулуун-Эрдэнэ, 115-р цэцэрлэг Л.Оюунжаргал, 210-р цэцэрлэг Б.Содномдаржаа, 20-р цэцэрлэг Т.Дашжамц, 296-р цэцэрлэг Ж.Ариунтуяа, 302-р цэцэрлэг М.Дагва, 16-р хороо Б.Сахина, 36-р хороо Н.Энхбаатар, 5-р хороо С.Мөнхцэцэг, 16-р хороо н.Наранжаргал, 28-р хороо Ц.Цэвэлсүрэн, 37-р хороо С.Наранцэцэг, 6-р хороо Ч.Эрдэнэбаяр, 37-р хороо Х.Оюундалай, 22-р хороо Д.Нансалмаа нарт Монголын шугаман бүжгийн холбооны үндэсний сургагч багш бэлтгэх сургалтад хөнгөлөлттэй суралцах эрхийг бичгээр шагнагдав.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.