Мэдээ

"ШУГАМАН БҮЖИГ"-ИЙН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн, ЗГХА-Биеийн тамир, спортын улсын хорооноос зарласан дасгал хөдөлгөөнд "Цаг гаргая" аяны хүрээнд БЗД-ийн Биеийн тамир, спортын хороо, Монголын шугаман бүжгийн холбоо, БЗД-ийн "Галт шувуу" бүжгийн клуб хамтран "Шугаман бүжиг"-ийн сургагч багш бэлтгэх сургалтыг 2024 оны 12 дугаар сарын 23-27-ны өдөр зохион байгуулж байна. 

БЗД-ийн хороод, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын спорт хамтлагийн 110 гаруй ахлагч, арга зүйчдийг хамруулав. 


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.