Мэдээ

БЗД-ИЙН “ГҮЕГ” МӨСӨН ХОТХОН СПОРТ ӨДӨРЛӨГИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Монгол Улсын Ерөнхийлөгчийнсанаачилга “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн, БЗД-ийн Засаг Даргын 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/897 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд БЗД-ийн Биеийн тамир, спортын хороо, Усан спорт сургалтын төвтэй хамтран “ГҮЕГ” мөсөн хотхоны спорт өдөрлөгийн арга хэмжээг БЗД-ийн 4 дүгээр хорооны 15-ын хөлбөмбөгийн талбайд 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр өвлийнспортын нэгэн төрөл болох тэшүүрээр гулгах анхан шатны практик сургалт, зөвлөгөөг БТСХ-ны мэргэжилтэн Ж.Бадамцэцэг өгч, цасны бүжиг хөгжөөнт тэмцээн, гүйлтийн тэшүүрийн спортын конус сүлжих тэмцээнийг зохион байгуулж 100 гаруйхүүхэд, залуучууд, төрийн албан хаагчид, хорооны иргэдийг хамруулж дурсгалын бэлэг гардуулав.

Гүйлтийн тэшүүрийн спортынконус сүлжих тэмцээнд 2 насны ангиллын 20 гаруй хүүхэд, залуучууд оролцож эрэгтэй 1-р байр Мөнх-Оргил, 2-р байр Тэмүүлэн, 3-р байр Амарболд, эмэгтэй 1-рбайр Мишээл, 2-р байр Энэрэл, 3-р байрыг Анирлан нар тус тус эзэлж гарын бэлэг,үнэ бүхий зүйлсээр шагнаж урамшуулав.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.