Мэдээ

БЗД-ИЙН БАГШ, ДАСГАЛЖУУЛАГЧ, ТАМИРЧДАД ЗОРИУЛСАН "BALL IN SCHOOL" СЭДЭВТ САГСАН БӨМБӨГИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Баянзүрх дүүргийн Биеийнтамир, спортын хороо (БЗД-ийн БТСХ), Монголын сагсан бөмбөгийн холбоо (МСБХ), Монголын сагсан бөмбөгийн дасгалжуулагчдын холбоо (МСБДХ)-той хамтран"Coach Clinic" хөтөлбөрийн хүрээнд БЗД-ийн багш, дасгалжуулагч,тамирчдад зориулан "BALL IN SCHOOL" сэдэвт сагсан бөмбөгийн онол практик хосолсон сургалт 48 дугаар сургуулийн спорт зааланд 2024 оны 12 дугаарсарын 19-ний өдөр зохион байгуулагдлаа.

Сургалтыг Монгол улсын шигшээбагийн ахлах дасгалжуулагч, 40 жил Европын мэргэжлийн багуудын дасгалжуулагчаар ажиллаж буй Грек улсын иргэн Василис Фрагкиас, Монгол улсын гавьяатдасгалжуулагч О.Баярцогт, Шигшээ багийн туслах дасгалжуулагч Б.Ганхөлөг, Э.Дашням, А.Ариунболд, Ц.Азбаяр, Б.Тамжид нар удирдан явуулав.

Тус сургалтад нийт 84 багш,дасгалжуулагч, тамирчид, мэргэжилтнүүд хамрагдаж мэдлэг ур чадвараа бататгав.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.