БЗД-ийн Биеийн тамир, спортын хороо, БЗД-ийн Явган алхалтын холбоо “Эрүүл монгол хүн” алхалтын чэллэнжид нэгдэж 2024 оны 12 дугаар сарын 14-нд Санзай цохиот хадны чиглэлд 80 хүний бүрэлдэхүүнтэй алхалтыг зохион байгуулав.
БЗД-ийн Явган алхалтын холбоо дараагийн чэллэнжийг явуулах боллоо. Энэхүү алхалтын үеэр БЗД-ийн Явган алхалтын холбооны тэргүүн Н.Мөнхтуяа “Зөв хандлага-Эрхэм андууд” клубээс дараагийн алхах чэллэнжийн цомоо гардан авлаа.
Алхалт нь олон нийтийн эрүүл мэндийг дэмжих, спорт, хөдөлгөөнөөр дамжуулан нийгэмд эерэг нөлөө үзүүлэх чухал арга хэмжээ цаашид энэхүү үйл ажиллагааг улам өргөжүүлж, иргэдийг эрүүл мэнддээ анхаарахад уриалсаар байхыг зохион байгуулагчид онцоллоо.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.