Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой, “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн аяны хүрээнд Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын арга зүйч, биеийн тамирын багш нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, туршлага солилцох зорилгоор “Хүүхэд-хөгжил-хөдөлгөөн” эрдэм шинжилгээний хурлыг хийлээ.
Энэ удаагийн илтгэлийн уралдаанд,
Нэгдүгээр байранд, 311 дүгээр цэцэрлэгийн багш Ч.Чулуун-Эрдэний “Бие бялдрыг хөгжүүлэх хөгжимт гимнастик”,
Хоёрдугаар байранд, 32 дугаар цэцэрлэгийн багш Г.Пүрэвдоржийн “Дасгал хөдөлгөөнөөр хүүхдийн хөгжлийг дэмжих нь жишээн дээр”,
Гурвдугаар байранд, 201 дүгээр цэцэрлэгийн багш Б.Буяннэмэхийн “Хүүхдийн бие бялдрын хөгжлийг дэмжихэд хөдөлгөөн, эрүүл мэндийн багш болон бүлгийн багш нарын уялдаа холбоог сайжруулах нь”,
Дөрөвдүгээр байранд, 289 дүгээр цэцэрлэгийн багш Б.Ганбаатарын “Дасгал хөдөлгөөнөөр хүүхдийн хөгжлийг дэмжих нь” сэдэвт илтгэлүүд шалгарлаа.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.