Мэдээ

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ДУНДАХ “НЭГ ХОРОМ-ХАМТЫН ХҮЧ” СПОРТЫН 6 ТӨРӨЛТ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

✅Баянзүрх дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг спортоор хичээллэх дур сонирхолтой болгох, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, нийгэмд оролцох оролцоог спортоор дамжуулан нэмэгдүүлэх, төр, төрийн бус байгууллагын уялдаа холбоог сайжруулах зорилгоор Баянзүрх дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл “Амжилтын гэгээн од” төрийн бус байгууллагатай хамтран Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Нэг хором-хамтын хүч” спортын 6 төрөлт өдөрлөгийг 2024 оны 11 дүгээр сарын 24-нд зохион байгуулж 200 иргэн хамрагдлаа.
✅ Нээлтийн үйл ажиллагаанд Биеийн тамир, спортын хорооны дарга Д.Отгонсүрэн, “Амжилтын гэгээн од” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Мөнххишиг нар нээн үг хэллээ.
🎤🎼Урлагийн тоглолт үзүүлэхээр МУГЖ Ж.Уранчимэг, СТА З.Анхбаяр нар хүрэлцэн ирж уран бүтээлээ хүргэн баяр хүргэж, амжилт хүслээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Нэг хором-хамтын хүч” 6 төрөлт спорт өдөрлөг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, тэгш оролцоо боломжийг хангах үүднээс нэг өдрийг хамтдаа спортоор өрсөлдөн өнгөрүүллээ.





















Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.