Мэдээ

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГЫН ИВЭЭЛ ДОР ШАТАР СОНИРХОГЧДЫН ДҮҮРГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ 13 ДАХЬ УДААГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол Улсад шинэ Үндсэн хууль баталсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Шатрын спортыг нийт орон нутагт жигд хөгжүүлэх зорилгоор Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спортын хороо, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хамтран Улсын Их Хурлын даргын ивээл дор Шатар сонирхогчдын Баянзүрх дүүргийн аварга шалгаруулах 2025 оны 13 дахь удаагийн тэмцээнийг 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 53 дугаар сургуулийн спорт зааланд амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнд эрэгтэй 56 эмэгтэй 18 нийт 74 шатар сонирхогчид оролцож аваргуудаа шалгарууллаа.
✅Эрэгтэй:
1-р байр Шагдарсүрэн Энхбат 15-р хороо
2-р байр Балсан Гантулга 17-р хороо
3-р байр Болдбаатар Буянмөнх 38-р хороо
4-р байр Хүрэлбаатар Хурцбилэг 13-р хороо
5-р байр Төмөрхуяг Эрдэнэчулуун 3-р хороо
6-р байр Шагдар Ганболд 7-р хороо
✅Эмэгтэй:
1-р байр Батхүү Энхдэлгэр 4-р хороо
2-р байр Эрдэнэчимэг Отгонбаяр 25-р хороо
3-р байр Сүрьеэ Энхээ 6-р хорооны иргэн тус тус амжилттай оролцож нийслэлийн шигшээ тэмцээнд оролцох батламжаа гардан авлаа.
Дүүргийн аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан шилдэг 9 тамирчиндаа Нийслэлийн шигшээ тэмцээнд нь амжилт хүсье. 👏👏👏
Мөн энэхүү тэмцээнийг зохион байгуулахад заал талбайгаар дэмжин ажилласан Л.Амарсанаа захиралтай 53 дугаар сургуулийн хамт олондоо баярлалаа.











Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.