Мэдээ

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАГЧДЫН 2024 ОНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ “УРАН ХӨДӨЛГӨӨНТ ГИМНАСТИК”-ИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй "Эрүүл Монгол хүн" үндэсний хөдөлгөөн, “Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Засгийн газрын 2022 оны “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэл, арга хэмжээ батлах тухай” 314 дүгээр тогтоолыг үндэслэн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас зарласан “Соёлын бүтээлч сар 2024” аяны хүрээнд Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Уран хөдөлгөөнт гимнастик”-ийн арга хэмжээг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Зэвсэгт хүчний Жанжин штаб Алдар спорт хорооны зааланд Ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах насны ангиллаар нийт 150 тамирчин сурагчдыг хамруулан зохион байгууллаа.
📌Баянзүрх дүүргийн “Уран хөдөлгөөнт гимнастик”-ийн арга хэмжээнд Биеийн тамир, спортын хорооны дарга Д.Отгонсүрэн, Боловсролын хэлтсийн дарга Б.Ганбат, Суурь болон дунд боловсрол багшийн хөгжил, гүйцэтгэлийн үнэлгээ хариуцсан мэргэжилтэн З.Болдсайхан нар шүүгчдийн бүрэлдэхүүнд Монголын гимнастикийн холбооны итгэмжлэгдсэн шүүгчид болох спортын мастер М.Хонгорзул, Н.Хулан, Л.Чанцалдулам нар хүрэлцэн ирлээ.
✅“Уран хөдөлгөөнт гимнастик”-ийн бага насны ангилалд
🥇 Ш.Удаанжаргал, М.Буяндэлгэр багштай 84-р сургуулийн баг тамирчид
🥈 Б.Цолмон багштай Оюунлаг сургуулийн баг тамирчид
🥉 Л.Ганзориг багштай "ШИНЭ МОНГОЛ" сургуулийн баг тамирчид
✅ Дунд насны ангилалд
🥇 Г.Сэргэлэн багштай 148-р сургуулийн баг тамирчид
🥈 Б.Уртнасан багштай 84-р сургуулийн баг тамирчид
✅ Ахлах насны ангилалд
🥇 Б.Уртнасан багштай 84-р сургуулийн баг тамирчид
🥈 Ш.Дүүриймаа багштай 69-р сургуулийн баг тамирчид
✅Багийн нэгдсэн дүнгээр
🥇 Б.Уртнасан багштай 84-р сургуулийн баг тамирчид
🥈 Ш.Дүүриймаа, Э.Цогзолмаа багштай 69-р сургуулийн баг тамирчид тус тус шалгарлаа.
📌Шалгарсан баг тамирчид” Улаанбаатар хотын 2024 оны аварга шалгаруулах Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын уран хөдөлгөөнт гимнастик”-ийн тэмцээнд оролцох эрхээ авлаа.



Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.