Мэдээ

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ХОРООДЫН ИРГЭДИЙН ДУНДАХ “ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” ЯВГАН АЛХАЛТ (DAYPACK) – АЯЛЛЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй "Эрүүл Монгол хүн" үндэсний хөдөлгөөн, “Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Засгийн газрын 2022 оны “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэл, арга хэмжээ батлах тухай” 314 дүгээр тогтоолыг үндэслэн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас зарласан “Соёлын бүтээлч сар 2024” аян, “Эрүүл нийгэм-Эерэг хандлага” аян, хөдөлгөөн эрүүл мэндийг сайжруулах, спорт явган алхалт, аяллын ач холбогдлыг сурталчлах хүрээнд биеийн тамир, спортын арга хэмжээг нэгдсэн агуулга, нэг өнгө төрхтэйгөөр 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд 300 гаруй иргэнийг хамруулан зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээний нээлтэд ЗГТА-Биеийн тамир, спортын улсын хорооны биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга О.Баасан, Баянзүрх дүүргийн биеийн тамир, спортын хорооны дарга Д.Отгонсүрэн, Монголын явган алхалтын холбооны тэргүүн Б.Болор-Эрдэнэ нар оролцож, алхалтад оролцож буй иргэдэд амжилт хүсэж үг хэллээ.

Арга хэмжээнд оролцож байгаа иргэдийн дунд Олс таталт, Хөгжөөнт тэмцээн зохион байгуулж 1, 2, 3 байр эзэлсэн иргэдийг өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшууллаа. Мөн алхалтад оролцсон иргэдэд Монголын явган алхалтын холбооноос "Сертификат" гардууллаа.

#СПОРТЫН #СОЁЛЫГ #СОРЧЛОН #СУРАЛЦАХУЙ













Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.