Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хуулийн 8 дугаар зүйлийг үндэслэн, Биеийн тамир, спортыг хөгжүүлэх, Нийслэл, дүүргийн нийгэм, эдийн засгийн зорилтын биелэлтийг хангах, ‘’Биеийн тамир, спортыг айл өрх, иргэн бүрд’’ уриатайгаар Баянзүрх дүүргийн иргэдийг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, хороо, хэсгийн биеийн тамир спортын үйл ажиллагааг идэвхжүүлэх, иргэдийг эрүүл зөв амьдрах хэм хэмнэлд сургах, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, зорилгоор Баянзүрх дүүргийн Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 30-ний өдрийн А/581 “Иргэдийн спортын XII наадам” биеийн тамирын арга хэмжээг зохион байгуулах тухай захирамжийн дагуу Баянзүрх дүүргийн аварга шалгаруулах иргэдийн спортын XII наадмын Софт волейболын тэмцээнийг зохион байгууллаа.
Тус тэмцээнийг 2024 оны 10 дугаар сарын 26-нд 155 дугаар сургуулийн спорт зааланд 21 багийн 150 гаруй иргэд, тамирчид оролцлоо.
Софт волейболын төрөлд
1-р байр Г.Мядагцэцэг Засаг даргатай 36 дугаар хорооны баг тамирчид
2-р байр Б.Тулга Засаг даргатай 8 дугаар хорооны баг тамирчид
3-р байр Г.Мөнхбаяр засаг даргатай 37 дугаар хорооны баг тамирчид тус тус байр эзэллээ.
Нийслэлийн Иргэдийн спортын XII наадмын Софт волейболын шигшээ тэмцээнд Баянзүрх дүүргийн 36 дугаар хороо оролцох эрхээ авлаа.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.