Мэдээ

17 ДАХЬ УДААГИЙН ПАРАЛИМПЫН НААДАМ ЭХЛЭХЭД 1 ХОНОГ ҮЛДЛЭЭ!

17 ДАХЬ УДААГИЙН ПАРАЛИМПЫН НААДАМ ЭХЛЭХЭД 1 ХОНОГ ҮЛДЛЭЭ!
Сүүлийн мэдээ

"Парис-2024" паралимпын 17 дахь удаагийн наадам эхлэхэд ердөө нэг хоног үлдээд байна. Тус наадамд нийт 4400 тамирчин спортын 22 төрөлд хүч үзэж, өрсөлдөнө. Түүнчлэн энэ удаагийн паралимпод манай улсын 12 тамирчин оролцох юм

  • Пара хөнгөн атлетикийн F-40 ангилалын бөөрөнцөг түлхэлтийн төрөлд Ц.Баттулга
  • Пара хөнгөн атлетикийн T-53 ангилалын 100 метрийн тэргэнцэртэй гүйлтийн төрөлд П.Энхманлай
  • Пара жүдо бөхийн J1 ангилалын +90 кг жинд Д.Ганбат
  • Пара жүдо бөхийн J1 ангилалын -90 кг жинд Т.Сувд-Эрдэнэ
  • Пара жүдо бөхийн J1 ангилалын -70 кг жинд Л.Туруунаа
  • Пара жүдо бөхийн J1 ангилалын -48 кг жин. Б.Баттөгс
  • Пара пауэрлифтингийн PO ангилалд Э.Содномпилжээ
  • Пара усанд сэлэлтийн S6 ангилалын 50 метрийн чөлөөт сэлэлт Х.Номуун
  • Пара байт харвааны ST ангилалд Д.Сэлэнгээ
  • Пара байт харвааны ST ангилалд Б.Оюун-Эрдэнэ
  • Пара тэеквондогийн К44 ангилалын -63 кг жинд Г.Болор-Эрдэнэ
  • Пара тэеквондогийн К44 ангилалын -52 кг жинд У.Сүрэнжав нар оролцоно. 

Монголын шигшээ багийн тамирчид наймдугаар сарын 29-өөс есдүгээр сарын 8-ыг дуустал оролцох хуваарьтай байна. 


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.