“Парис-2024” зуны олимпын наадам маргааш албан ёсоор эхэлнэ. Өнөөдөр тус наадмын байт харвааны чансаа тогтоох харваа болж байгаа бөгөөд Монголын баг тамирчдын салхийг хагалж, “Ханжоу” Азийн наадмын аварга Б.Отгонболд цэц мэргэнээ сорьж байна. Тэрбээр эхний 36 сумны байдлаар 360 онохоос 317 онож, одоогоор 64 тамирчнаас 57 дугаар байрт бичигдэж байна. Дахин 36 сум харваснаар олимпын зурхайд цэц сорих харваачдын чансаа гарах юм.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.