Мэдээ

МОНГОЛЫН БАГ 19 МЕДАЛЬ ХҮРТСЭН АМЖИЛТААР БАГИЙН ДҮНГЭЭР 13 ДУГААР БАЙР ЭЗЛЭВ

МОНГОЛЫН БАГ 19 МЕДАЛЬ ХҮРТСЭН АМЖИЛТААР БАГИЙН ДҮНГЭЭР 13 ДУГААР БАЙР ЭЗЛЭВ
Сүүлийн мэдээ
ОХУ-ын Якутск хотод “Азийн хүүхдүүд” олон улсын спортын зуны VIII наадам зургадугаар сарын 25-наас долдугаар сарын 7-ны хооронд болов. 1996 оноос эхтэй тус наадам нь дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг бөгөөд манай улсын баг тамирчид тасралтгүй оролцож байна.
Энэ удаагийн наадамд 24 орны 2850 тамирчин спортын 24 төрөлд 239 багц медалийн төлөө өрсөлдсөн ба 770 шүүгч, 1900 сайн дурын ажилтан ажиллав.
Монгол улсаас самбо, кураш, бүстэй барилдаан, шатар, бүжиг, спортын гимнастик, модон барилдаан, диф чөлөөт бөх, хапсагай зэрэг есөн спортын төрлөөр 11 дасгалжуулагчийн удирдлага дор 45 тамирчин өрсөлдөхөд зургаан алт, хоёр мөнгө, 11 хүрэл медальтайгаар багийн дүнгээр 24 орноос 13 дугаар байр эзэлжээ.
МЕДАЛЬ ХҮРТСЭН ТАМИРЧИД:
Самбо бөх:
79кг Э.Энхзориг Алтан медаль
57 кг Г.Энхжин Алтан медаль
65 кг Э.Анударь Мөнгөн медаль
49 кг О.Тэнүүн Хүрэл медаль
54 кг Б.Саруул Хүрэл медаль
Модон барилдаан:
50 кг Н.Дагвадорж Хүрэл медаль
80 кг Ё.Өсөх-ирээдүй Хүрэл медаль
Диф чөлөөт бөх:
52кг О.Баярсайхан Алтан медаль
Бүстэй барилдаан:
55кг Л.Номин-эрдэнэ Алтан медаль
60кг Б.Эрдэнэмандах Алтан медаль
45кг Э.Шинэцэцэг Хүрэл медаль
50кг Ч.Минжинсор Хүрэл медаль
50кг Н.Агааноров Хүрэл медаль
55кг М.Дагвадорж Хүрэл медаль
65кг Г.Сайнзаяа Хүрэл медаль
Кураш бөх:
71кг Б.Мөнгөндөл Мөнгөн медаль
50кг Т.Мөрөн Хүрэл медаль
Хапсагай бөх:
62 кг О.Ялалт Алтан медаль
45 кг Н.Цэрэндэчин Хүрэл медаль
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.