Мэдээ

БАГА НАСНЫ БОКСЧДЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО

БАГА НАСНЫ БОКСЧДЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО
Сүүлийн мэдээ

2024-н оны 06-р сарын 30-с 07-р сарын 04-ний өдрүүдэд Улаанбаатар хот эзэн Чингэс хааны талбайд зохион байгуулагдсан Монгол улсын ардын багш, Гавьяат дасгалжуулагч Д.Банди багшийн нэрэмжит 2024-н оны бага насны боксчдын улсын аварга шалгаруулах “ Олимпын гараа “тэмцээнд Баянзүрх дүүргээс 3 багийн 60 гаруй бага насны боксчид амжилттай оролцлоо.


Ж.Отгонбаяр дасгалжуулагчтай Батлан хамгаалах яамны харьяа Цэргийн гавьяаны улаан тугийн одонт “ АЛДАР “ спорт хорооны баг тамирчид амжилттай оролцож 6 Алтан медаль, 3  Мөнгөн медаль, 7 Хүрэл медаль нийт 16-н медаль хүртэж Тэмцээний 13-14 Ахлах насны хөвгүүдийн ангилалд багийн дүнгээр 1-р байр Алтан медаль Тэмцээний 13-14-н охидын ангилалд багийн дүнгээр Алтан медаль 11-12 бага насны хөвгүүдийн ангилалд багийн дүнгээр 3-р байр Хүрэл медаль.

 

МУГД Д.Батсүрэн дасгалжуулагчтай Монголын боксын академи нийт 27 хүүхэд оролцож. 1 алтан медаль, 1 мөнгөн медаль, 8 хүрэл медаль хүртэн багийн дүнгээр 2-байр мөнгөн медаль.

ОУХМ О.Жаргалан дасгалжуулагчтай Hero fighting клуб 7хүүхэд оролцуулсан амжилттайгаар тус тэмцээнийг өндөрлүүллээ.

Бага насны боксын улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон багш дасгалжуулагч, тамирчдадаа цаашдын тэмцээн уралдаанд нь амжилт хүсье.















Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.