Мэдээ

“АЗИЙН ХҮҮХДИЙН-2024” ОЛОН УЛСЫН VIII НААДМЫН МЭДЭЭ

“АЗИЙН ХҮҮХДИЙН-2024” ОЛОН УЛСЫН VIII НААДМЫН МЭДЭЭ
Сүүлийн мэдээ
Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Саха Улсын Якутск хотод зохион байгуулагдаж буй “Азийн Хүүхдүүд 2024” олон улсын VIII наадам 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 07 дугаар сарын 07-ны өдрийн хооронд зохион байгуулагдаж байна. Монгол улсаас спортын 9 төрөлд тамирчин, дасгалжуулагч, эмч, шүүгч, албаны хүн зэрэг 63 хүний бүрэлдэхүүнтэй оролцох. Үүнд
Самбо бөх-15
Модон барилдаан-6
Уран сайхны гимнастик-4
Хапсагай-6
Шатар-5
Бүжгийн спорт-3
Кураш бөх-10
Бүстэй бөхийн барилдаан-8
Диф Чөлөөт бөх-2
Албаны хүн-4
Тус наадам нь спортын 24 төрөлд 239 багц медалийн төлөө өрсөлдөнө. Тэмцээнийг зохион байгуулах, шүүн явуулахаар 700 шүүгч, 1900 сайн дурын ажилтан ажиллаж байгаа мэдээтэй байна.
Тэмцээн эхлээд гурав дахь өдрийн байдлаар Монгол улс Алтан медаль-2, Мөнгөн медаль-1, Хүрэл медаль-4 хүртсэн амжилт үзүүлээд байна. Үүнд:
Самбо бөхийн төрөлд хөвгүүдийн 79 кг жинд Э.Энхцогт Алтан медаль, охидын 57 кг жинд Г.Энхжин Алтан медаль, охидын 65 кг жинд Э.Анударь Мөнгөн медаль, хөвгүүдийн 49 кг жинд О.Тэнүүн Хүрэл медаль, охидын 54 кг Б.Саруул Хүрэл медаль,
Модон барилдааны төрлийн 50 кг жинд Н.Дагвадорж Хүрэл медаль, 80 кг жинд Ё.Өсөх-Ирээдүй Хүрэл медаль тус тус хүртсэн амжилтаар Самбо бөх, Модон барилдаан, Уран сайхны гимнастик тэмцээнээ өндөрлөж, бусад төрлүүд хуваарийн дагуу тэмцээн үргэлжилж байна.





Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.