Монгол улсад орчин цагийн Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойгоор Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спортын хорооны Спортын хэлтсийн дарга Ю.Батсайхан Төрийн дээд "ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН"-гоор энгэрээ мялааж ажлын үр дүнгээ төр түмэндээ үнэлүүллээ. Ю.Батсайхан дарга Биеийн тамир спортын салбарт тасралтгүй 25 жил үр бүтээлтэй ажилласан байна. Тэрээр Монголын чөлөөт бөхийн холбооны шүүгчдийн зөвлөлийн дарга бөгөөд олон улсын шүүгч, үндэсний бөхийн аймгийн начин цолтой.
Олон мянган хүүхэд залуучуудыг их спорт руу чиглүүлэн сурган хүмүүжүүлсэн ажлын ур чадвар өндөртэй спортын салбарын манлайлагч нарын нэг юм.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.