Мэдээ

"АХМАДЫН СПОРТЫН II ДУГААР" ИХ НААДАМ ЭХЭЛЛЭЭ

"АХМАДЫН СПОРТЫН II ДУГААР" ИХ НААДАМ ЭХЭЛЛЭЭ
Сүүлийн мэдээ

 

Баянзүрх дүүргийн биеийн тамир спортын хороо, БЗД-н ахмадын хороо хамтран зохион байгуулж буй Баянзүрх дүүргийн "АХМАДЫН СПОРТЫН II ДУГААР ИХ НААДАМ" ширээний теннисний төрлөөр 4-р сарын 25-ны өдөр эхэллээ.

Тус тэмцээн 6 төрөлд,1600 орчим ахмад тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин оролцож байна. Спортын их наадам 5 дугаар сарын 7-ныг өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд тэмцээн дараах спортын төрлүүдээр явагдаж аваргуудаа тодруулна.

1.Ширээний теннис

2. Софт волейбол

3. Эрчимт алхалт

4. Дартс

5. Граунд гольф

6. Шатар

Тэмцээнд оролцож буй ахмадууддаа спортын өндөр амжилт хүсье. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.