Мэдээ

МӨРӨӨДЛИЙН ГООЛ-2024 ДҮҮРГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН

МӨРӨӨДЛИЙН ГООЛ-2024 ДҮҮРГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН
Сүүлийн мэдээ
    Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулагдах “Мөрөөдлийн гоол 2023-2024” нийтийн хөл бөмбөгийн арга хэмжээ. Биеийн тамир, спортын тухай” хуулийг хэрэгжүүлэх, Монгол улсад Биеийн тамир спортын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний “Нийтийн биеийн тамир” дэд хөтөлбөрийн хүрээнд “Нийтийн хөл бөмбөг” хөтөлбөрийг дэмжиж, өсвөр үеийнхний дунд хөл бөмбөгийн спортыг түгээн дэлгэрүүлэх, бүсийн тэмцээн оролцох багуудыг сонгон шалгаруулах зорилготой Баянзүрх дүүргийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг 2024 оны 04 дүгээр сарын 13, 18-ны өдөр Нийслэлийн ерөнхий боловсролын 14, 147 дугаар сургуулийн гадаа талбайд амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.
Тэмцээнийг Баянзүрх дүүргийн Биеийн тамир спортын хороо, Монголын хөл бөмбөгийн холбоо хамтран зохион байгуулж 12 сургуулийн 30 багийн 390 гаруй тамирчид U-12, U-14, U-16 насны ангилалд өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.
U-12 нас
Эрэгтэй
1-р байр Б. Батзаяа багштай 84-р сургууль
2-р байр Б. Эрдэнэхишиг багштай 14-р сургууль
3-р байр Ч. Пүрэв-Очир багштай 147-р сургууль
Эмэгтэй
1-р байр Б. Түвшинбат багштай 137-р сургууль
2-р байр Ч. Пүрэв-Очир багштай 147-р сургууль
3-р байр А. Ренцэнханд багштай БЗЦСургууль
U-14 нас
Эрэгтэй
1-р байр Н. Энхбат багштай 14-р сургууль
2-р байр Ч. Пүрэв-Очир багштай 147-р сургууль
3-р байр Г. Түвшинжаргал багштай 53-р сургууль
Эмэгтэй
1-р байр Ч. Пүрэв-Очир багштай 147-р сургууль
2-р байр Б. Батзаяа багштай 84-р сургууль
3-р байр С. Энхбаяр багштай 79-р сургууль
U-16 нас
Эрэгтэй
1-р байр Б. Батзаяа багштай 84-р сургууль
2-р байр Х. Цэрэнтогтох багштай 97-р сургууль
3-р байр Г. Түвшинжаргал багштай 53-р сургууль
Эмэгтэй
1-р байр С. Энхбаяр багштай 79-р сургууль
2-р байр В. Дуламбаатар багштай 155-р сургууль
3-р байр Ч. Пүрэв-Очир багштай 147-р сургуулийн баг тус тус байр эзэлж эхний 1, 2 дугаар байранд орсон багууд нийслэлийн бүсийн тэмцээнд оролцох эрхээ авлаа.
Тэмцээний нийлбэр дүнгээр
1-р байр Б. Батзаяа багштай 84-р сургууль
2-р байр Ч. Пүрэв-Очир багштай 147-р сургууль
3-р байр М. Галмөнх багштай 14-р сургууль тус тус шалгарч өргөмжлөл, медаль мөнгөн шагналаар шагнагдав.






Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.