Мэдээ

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН СПОРТООР ДАМЖУУЛАН ХУВЬ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН СПОРТООР ДАМЖУУЛАН ХУВЬ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.
Сүүлийн мэдээ
Баянзүрх дүүргийн биеийн тамир спортын хорооны санаачилгаар Баянзүрх дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл “Амжилтын Гэгээ Од ТББ” байгууллага, Жанжин соёлын ордонтой хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг спортоор дамжуулан хувь хүний хөгжлийг хэрхэн яаж дэмжих боломжтой талаар мэдээлэл олгох сургалт юм. Сургалтад дүүргийн 600 гаруй иргэд хамрагдсан бөгөөд тус сургалтыг нээж Баянзүрх дүүргийн Биеийн тамир спортын хорооны дарга Д.Отгонсүрэн үг хэлсэн.
Зочин илтгэгчээр
-Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтэн М.Чулуун-Эрдэнэ
-Баянзүрх дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл “Амжилтын гэгээ од ТББ” тэргүүн Г.Мөнххишиг
-“Зэс” брэндийн үүсгэн байгуулагч. Олон улсын оюуны дасгалжуулагч Ц.Зэс-Эрдэнэ
-МҮПОлимын хорооны ажлын албаны дарга дэд профессор Ж.Тунгалаг
-Баянзүрх дүүргийн ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Сэмжид нар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дэлгэрэнгүй мэдээ мэдээлэл цаашид олон төрлийн боломж байгааг чиглүүлж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эрч хүч, итгэл өгсөн сургалт болж өндөрлөлөө.






Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.