Мэдээ

"УРАН ХӨДӨЛГӨӨНТ ГИМНАСТИК"-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН

"УРАН ХӨДӨЛГӨӨНТ ГИМНАСТИК"-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН
Сүүлийн мэдээ
Баянзүрх дүүргийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд дунд зохион байгуулагддаг хүүхдүүдийн "Уран хөдөлгөөнт гимнастик"-ийн аварга шалгаруулах арга хэмжээ. 2024 оны 03 дугаар сарын 20-ний өдөр Спортын төв Ордны “А” зааланд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Нээлтэд цэцэрлэгийн эрхлэгч болон бусад албаныхан оролцсон бөгөөд Баянзүрх дүүргийн Биеийн тамир спортын хороон дарга Д.Отгонсүрэн үг хэлж бяцхан тамирчдадаа амжилт хүслээ. Арга хэмжээг Монголын Гимнастикийн холбооны мэргэжлийн шүүгч нар шүүн явууллаа. Уг арга хэмжээнд 9 цэцэрлэгийн 279 бяцхан сурагчид 93 багц медалийн төлөө өрсөлдөж, шалгарсан багууд Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх эрхтэй болж байгаа юм.
Тэмцээний дүн
1-р Байр С.Ариунбаяр эрхлэгчтэй 146-р цэцэрлэг
2-р Байр С.Уранчимэг эрхлэгчтэй 59-р цэцэрлэг
3-р Байр Д.Лхагвасүрэн эрхлэгчтэй 32-р цэцэрлэг тус тус шалгарлаа.



Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.