Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, дүүргийн засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг хангах, Баянзүрх дүүрэгт 2024 оныг “Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан харааны бэрхшээлтэй иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, уг спортоор хичээллэх, дур сонирхолтой болгох, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор 2024 оны 03 дугаар сарын 17-нд дүүргийн Ерөнхий боловсролын 53 дугаар сургуулийн спорт зааланд Баянзүрх дүүргийн Хонхот бөмбөгийн нээлттэй аварга шалгаруулах арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээнд 9 багийн 50 гаруй тамирчид, 20 гаруй зохион байгуулагч шүүгчид, 30 гаруй хөгжөөн дэмжигчдийн хамт оролцож өрсөлдлөө. Баянзүрх дүүргийн хонхот бөмбөгийн нээлттэй аварга шалгаруулах арга хэмжээг Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр тамирчдад баяр хүргэж амжилт хүсэн нээж үг хэллээ. Мөн Биеийн тамир, спортын хорооны дарга Д.Отгонсүрэн, Хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын нэмэх цэнэг холбооны удирдах зөвлөлийн дарга Б.Зоригт нар хүрэлцэн ирлээ. Нээлтийн арга хэмжээний үеэр Монгол ардын язгуур урлагийн “Цацал” хамтлаг “Жалам хар”, хөөмийгөөр мэндчилгээ дэвшүүллээ. Арга хэмжээг Монголын Хонхот бөмбөгийн холбооны шүүгчид олон улсын дүрмээр шүүн явууллаа.
Арга хэмжээний эхний байруудад дараах багууд шалгарлаа.
Эрэгтэй
1-байр Б.Энхбаяр дасгалжуулагчтай Баянзүрх дүүрэг 1 баг
2-байр Мөнх-Эрдэнэ дасгалжуулагчтай Баянзүрх дүүрэг 2 баг
3-байр Ариунболд дасгалжуулагчтай Чингэлтэй дүүрэг
Эмэгтэй
1-байр Баттуяа дасгалжуулагчтай Чингэлтэй дүүрэг
2-байр Ариунбайгаль дасгалжуулагчтай Сонгинохайрхан дүүрэг
3-байр Б.Мөнхбаатар дасгалжуулагчтай Баянзүрх дүүрэг тус тус эзэлж өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.