Мэдээ

Самбо бөхийн өсвөрийн дүүргийн аварга шалгаруулах тэмцээн боллоо

Самбо бөхийн өсвөрийн дүүргийн аварга шалгаруулах тэмцээн боллоо
Сүүлийн мэдээ
    Биеийн тамир, спортын байгууллагын 100 жилийн ойн хүрээнд Баянзүрх дүүргийн Самбо бөхийн 2024 оны өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн 2024 оны 03 дугаар сарын 03-ний өдөр Амгалан цогцолбор сургуулийн спорт зааланд зохион байгуулагдаж өндөрлөлөө. Өсвөр үеийн дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд 19 сургуулийн 210 тамирчин эрэгтэй 8, эмэгтэй 8 нийт 16 жинд авхаалж самбаа хүч чадлаа сорин өрсөлдлөө.
Багийн дүнгээр:
1-р байр: М.Одонбаяр багштай Амгалан цогцолбор
2-р байр: Х.Амаржаргал багштай 102-р сургууль
3-р байр: Д.Амгаланбаатар багштай 30-р сургууль
4-р байр: Б.Бат-Эрдэнэ багштай 92-р сургууль шалгарлаа. Тус тэмцээнээс шалгарсан тамирчид өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа.






Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.