Мэдээ

Өсвөр үе, залуучуудын 100-н буудалт даамны дүүргийн аварга шалгаруулах тэмцээн нээлтээ хийлээ

    Монгол улсын биеийн тамир спортын байгууллагын 100 жилийн ойн хүрээнд өсвөр үе, залуучуудын дунд 100-н буудалт даамны спортыг сурталчлах, хөгжүүлэх тамирчдын ур чадварыг дээшлүүлэх мөн дүүргийн өсвөрийн шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулах цаашлаад нийслэл хот, улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тамирчдыг сонгон шалгаруулах зорилгоор БЗД-н Биеийн тамир спортын хороо, "Хөлөгт тоглоом" клуб, Нийслэлийн ерөнхий боловсролын 30 дугаар сургууль хамтран өсвөр үе, залуучуудын 100-н буудалт даамны аварга шалгаруулах тэмцээнийг хамтран зохион байгуулж байна. 
    Тэмцээний нээлтийн арга хэмжээнд Хөлөгт тоглоом клуб-н багш н.Энхсаруул, Баянзүрх дүүргийн спортын хэлтсийн дарга Ю.Батсайхан болон бусад албан хаагч, хүүхэд залуус оролцлоо. Тус тэмцээнд өсвөр үе залуучуудын 290 гаруй тамирчид 6 насны ангилалд өрсөлдөж аваргуудаа тодруулах юм.




Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.