Мэдээ

"Шатар сонирхогчдын Баянзүрх дүүргийн аварга шалгаруулах тэмцээн" өнгөрсөн амралтын өдрүүдээр явагдлаа.

    Монгол улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагддаг "Шатар сонирхогчдын Баянзүрх дүүргийн аварга шалгаруулах тэмцээн" өнгөрсөн амралтын өдрүүдээр явагдлаа.
Улсын их хурлын ерөнхий нарийн бичгийн дарга Л. Өлзийсайхан, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч С.Наранбат нарын баталсан " Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний нэгдсэн заавар"-ын дагуу 2023 оны 11 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг Баянзүрх дүүргийн иргэдийн хурал, Биеийн тамир, спортын хороо хамтран амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.
Тус тэмцээн нь Монгол улсын үндсэн хууль баталсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр иргэдийнхээ идэвхийг өрнүүлэх, дараагийн шатанд оролцох тамирчдыг шалгаруулах зорилготой байлаа.
Тэмцээнд 43 хорооны эрэгтэй 52, эмэгтэй 12 шатар сонирхогч иргэд оролцсон байна. Үүнээс эрэгтэй эхний 6 байр, эмэгтэй эхний 3 байр нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн оролцох эрхээ авсан.
Тэмцээн 2 өдрийн турш Нийслэлийн Ерөнхий боловсролын 69 дүгээр сургуулийн зааланд амжилттай зохион байгуулагдаж аваргуудаа тодрууллаа. Эрэгтэй, эмэгтэй тус бүр эхний 3 байранд орсон тамирчдад мөнгөн шагнал, их хурлын даргын талархлын хамт гардуулан өглөө.
Эрэгтэй
1-р байр Г. Санчираа 42-р хороо
2-р байр Г. Ганхүлэг 13-р хороо
3-р байр С. Сод-Эрдэнэ 4-р хороо
4-р байр Ж. Жаргалсайхан 32-р хороо
5-р байр Ш. Ганболд 9-р хороо
6-р байр Б. Буянмөнх 2-р хороо
Эмэгтэй
1-р байр Б. Энхдэлгэр 11-р хороо
2-р байр Б. Цэцэгчимэг 1-р хороо
3-р байр Д. Басандэлгэр 3-р хороо байр эзэлжээ.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.