Мэдээ

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН СПОРТЫН XI НААДМЫН ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

    Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны А/650 дахь захирамжийн хүрээнд Баянзүрх дүүргийн 43 хороодын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Иргэдийн спортын XI наадам 9 төрлөөр зохион байгуулагдаж өнөөдөр нэгдсэн хаалтын үйл ажиллагаа болж өндөрлөлөө. Хаалтын арга хэмжээнд Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Э.Баярбат, Биеийн тамир, спортын хороон дарга Д.Отгонсүрэн болон хороодын Засаг дарга нарын төлөөлөл оролцлоо.
Тус тэмцээнд 43 хорооны 12,000 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж аваргууд тодорлоо.
Багийн дүнгээр:
1-р Байр Н.Тулга Засаг даргатай 41 дүгээр хорооны баг
2-р Байр Х.Батзаяа Засаг даргатай 12 дугаар хорооны баг
3-р Байр М.Пүрэвдорж Засаг даргатай 23 дугаар хорооны баг
Тусгай байр Г.Мядагцэцэг 36 дугаар хорооны баг тамирчид тус тус байр эзэллээ.
Нээлтийн арга хэмжээнд БЗД-ийн Соёлын ордны уран бүтээлчид урлагийн дээжийг өргөлөө.




Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.