Мэдээ

"БОЛОВСРОЛ КАП-2023” спортын их наадмын аваргууд тодорлоо

"БОЛОВСРОЛ КАП-2023” спортын их наадмын аваргууд тодорлоо
Сүүлийн мэдээ
    Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар, Биеийн тамир спортын хороо, Боловсролын хэлтэс хамтран Ерөнхий боловсролын сургууль, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш нарын дунд жил бүр зохион байгуулагддаг "Боловсрол кап-2023" 11 дүгээр сарын 7,8,9-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өнөөдөр аваргуудаа тодруулж шагнал гардуулах үйл ажиллагаа ерөнхий боловсролын 14 дүгээр сургууль дээр зохион байгуулагдлаа.
    Боловсрол кап тэмцээнийг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн санаачилгаар "ДЭМЖЬЕ" аяны хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа юм. Тус тэмцээний хаалтын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын Хөгжлийн бодлого эрхэлсэн түр хорооны дарга, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Э.Бат-Амгалан, Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны дэд дарга Б.Галцог, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр, Засаг даргын Орлогч Г.Жаргалсайхан, Биеийн тамир спорт хороон дарга Д.Отгонсүрэн нар оролцсон. Хөгжөөн дэмжигчдийн тэмцээн, шатар, теннис, сагс, волейбол гэсэн таван төрлөөр тэмцээн явагдсан.
    Нийлбэр дүнгээр 3 дугаар байрт Нийслэлийн ерөнхий боловсролын 84 дүгээр сургууль, хоёрдугаар байрт 55 дугаар сургууль шалгарсан бол 33 дугаар сургууль хоёр дахь жилдээ тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо.



Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.