Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар, Биеийн тамир спортын хороо, Боловсролын хэлтэс хамтран Ерөнхий боловсролын сургууль, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш нарын дунд жил бүр зохион байгуулагддаг "Боловсрол кап-2023" нээлтээ хийлээ. Тэмцээнд 37 багийн 2100 гаруй тамирчид оролцож байгаа бөгөөд хөгжөөн дэмжигч бүжиг, шатар, волейбол зэрэг нийт 5 төрөлт тэмцээн өчигдрөөс эхэлж байна. Тус спортын их наадмын нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Э.Бат-Амгалан, Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Б.Ганбат, Биеийн тамир спортын хорооны дарга Д.Отгонсүрэн болон бусад албаныхан оролцлоо.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.