Мэдээ

Баянзүрх дүүргийн "Иргэдийн спортын XI" наадмын нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо

Баянзүрх дүүргийн "Иргэдийн спортын XI" наадмын нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо
Сүүлийн мэдээ

    Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/650 дугаар захирамжийн дагуу Баянзүрх дүүргийн 43 хороодын иргэдийн дунд спортын 9 төрлөөр хэсэг, хороо, бүс, дүүрэг гэсэн 4 үе шаттай зохион байгуулагдаж байгаа тус наадмын нээлтийн ажиллагаа "Амгалан цогцолбор" сургууль дээр өнөөдөр зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд Баянзүрх дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Э.Баярбат, Биеийн тамир, спортын хорооны дарга Д.Отгонсүрэн болон хороодын Засаг дарга нар оролцлоо. Арга хэмжээг нээж Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Э.Баярбат үг хэллээ. Нээлтийн үйл ажиллагааны хөтлөгчөөр Баянзүрх дүүргийн соёлын ордны дуучин СТА Г.Батсүх ая дуугаа өргөж, шугаман бүжгийн "Эртэч шувуухай" хамтлаг хүрэлцэн ирж нээлтэд оролцож буй тамирчиддаа мэндчилгээ дэвшүүллээ.






Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.