Мэдээ

"ГҮЕГ МАРАФОН-2023"

"ГҮЕГ МАРАФОН-2023"
Сүүлийн мэдээ

    Баянзүрх дүүргийн засаг даргын А/730 захирамжийн дагуу "Гүег марафон-2023" бүх нийтийн гүйлтийн арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Ж.Чинбүрэн, Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан, Засаг даргын Тамгын газрын дарга И.Баттөгс нар оролцлоо. Тус арга хэмжээг Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар, Биеийн тамир спортын хороо, Монголын хөнгөн атлетикийн холбоо хамтран гэр хорооллын гудамж, туслах авто замуудыг холбох чиглэлд 5.4 км авто зам шинээр ашиглалтад орж байгаатай холбоотой "Баянзүрх Марафон"-ыг иргэдийн дунд зохион байгуулсан.

    Марафон эрэгтэй, эмэгтэй төрөлд 18-35 нас 10,8 км, 36-45 нас 8,4 км, 46-аас дээш нас 5,2 км гэсэн гурван ангиллаар зохион байгуулагдсан. Нийт 500 гаруй тамирчид оролцсон юм. Баянзүрх дүүргийн иргэдээс гадна олон улсын  тамирчид марафонд оролцож тэмцээнийг улам сонирхолтой болгосон. Өргөн цар хүрээг хамарсан тэмцээнийг цаашид уламжлал болгон зохион байгуулахаар болсон юм.






Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.