Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв "Өглөөний цайг өөртөө - Өөрчлөлтийг өөрөөсөө" уриан дор Спорт явган аялал, алхалтын өдөрлөгийг Баянзүрх дүүргийн биеийн тамир, спортын хороотой хамтран амжилттай зохион байгууллаа.
Уг өдөрлөгт Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн 250 гаруй ажилтан, албан хаагч хамрагдлаа. Мөн Баянзүрх дүүргийн иргэдийн спортын явган алхалтын тэмцээнд оролцож буй иргэдэд эрүүл мэндийн үзлэгийг хийж танилцууллаа.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.