Мэдээ

Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ Баянзүрх дүүргийн спорт цогцолборын ажлын явцтай танилцлаа

Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ Баянзүрх дүүргийн спорт цогцолборын ажлын явцтай танилцлаа
Сүүлийн мэдээ

Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ, Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан болон удирдлагууд, Биеийн тамир спортын хорооны дарга Д.Отгонсүрэн, мэргэжилтнүүдийн хамт, “АТИМОС ТРЕЙД”-ХХК Барилгын компаний захирал Я.Батцэцэг, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны дарга Ж.Батбилэг, хэсгийн ахлагч нар 2023 оны 08 дугаар сарын 28-ний өдрийн 16:00 цагт Баянзүрх дүүргийн спортын ордны уулзаж дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж буй спортын ордны ажлын явцтай танилцлаа.

Уг уулзалтаар удирдлагууд эхний ээлжид дээрх газар нутагт олон жил яригдаж байгаа тухайн орчны айл өрх, албан байгууллагуудыг хамарсан үерийн даланг барьж байгуулах төсвийн хөрөнгийг шийдвэрлэх, бассейн болон бусад хэсгийг дотор заслын ажлыг гүйцэтгүүлэх мөн Баянзүрх дүүрэг, Биеийн тамир спортын хороо, “АТИМОСТРЕЙД”-ХХК Барилгын компани, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооноос хамтарсан ажлын хэсэг гарган уг барилгын ажлын түргэвчлэх даалгавар өглөө.




Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.