Мэдээ

МОНГОЛ УЛСЫН СПОРТЫН САЛБАРЫН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН ХЭНТИЙ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

МОНГОЛ УЛСЫН СПОРТЫН САЛБАРЫН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН ХЭНТИЙ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Сүүлийн мэдээ
    Наймдугаар сарын 01-03-ний өдрүүдэд Хан Хэнтий аймагт спортын салбарын анхдугаар зөвлөгөөн болж уг арга хэмжээнд БТСУХороо, 18 аймаг, Улаанбаатар хотын 7 дүүрэг хамрагдаж спортын салбарын нийт 500 гаруй ажилтан албан хаагчид урлаг, спортын төрлөөр өрсөлдлөө.
    Спортын салбарын анхдугаар зөвлөгөөний нээлтэд Монгол улсын сайд, олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Монгол улсын Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны ажлын албаны дарга Э.Тэмүүжин, Хэнтий аймгийн засаг дарга Ц.Чогсомжав, Хэнтий аймгийн биеийн тамир, спортын газрын дарга Г.Нэргүйбаатар болон бусад байгууллагын төлөөлөл оролцов.
    Уг зөвлөгөөнд Баянзүрх дүүргийн спорт хороо 13 хүний бүрэлдэхүүнтэй оролцож урлагийн наадмын гоцлол бүжгийн төрөлд Спортын сургалт, дасгалжуулалтын бодлогын хэрэгжилтийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Ууганжаргал гуравдугаар байр эзэлсэн амжилттайгаар оролцлоо.





Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.