Мэдээ

МОНГОЛЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН VII НААДАМД БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН БАГ ТАМИРЧИД ГУТГААР БАЙР ЭЗЭЛЛЭЭ

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 183 дугаар тогтоолоор хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг Монголын Хүүхдийн спортын зуны VII наадам 2023.06.19-нөөс 29-ний өдрүүдэд Баянхонгор аймагт Нөхөрлөе, Хөгжье, Хамгаалъя уриан дор амжилттай зохион байгуулагдаж дууслаа.

Тус наадамд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгаас ирсэн 5000 гаран тамирчид, 2000 орчим багш дасгалжуулагч, албаны ажилтан дунд 23 спортын 197 жин, зай, төрлөөр өрсөлдсөнөөс Баянзүрх дүүргийн өсвөрийн тамирчид спортын 23 төрөлд 204 тамирчин, 30 гаран багш дасгалжуулагч, 10 гаран албаны ажилтан бүрэлдэхүүнтэйгээр оролцож 🥇17 алт, 🥈16 мөнгө, 🥉37 хүрэл нийт 70 медаль хүртсэн амжилттай оролцлоо.

Ийнхүү Монголын хүүхдийн спортын 7 удаагийн наадамд 4 түрүү, 2 дэд байр, 1 гутгаар байр эзэлсэн түүхэн амжилтыг үзүүлээд байна.

  Тэмцээнд амжилттай оролцсон тамирчиддаа, багш дасгалжуулагчиддаа талархал илэрхийлье.

Мөн биднийг хүлээн авч Баянхонгор нутагтай танилцуулж, хүний сайхан сэтгэл, халамж анхаарлыг харамгүй мэдрүүлсэн Баянхонгор аймгийн ЗООНОЗ судлалын хамт олон, Номундалай цогцолбор сургуулийн хамт олонд, хөтөч хөөрхөн 3 охиддоо, арын албанд ажилласан дүүргийн удирдлага, Биеийн тамир, спортын хорооныхоо нийт хамт олондоо гүн талархал илэрхийлье.






Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.