Мэдээ

Биеийн тамир, спортын хамтлагийн болзолт уралдааны дүнг гарган "ХАГАС ЖИЛ"-ээр шагнан урамшуулав


Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хууль, Монгол улсын засгийн газрын 2009 оны 05 дугаар тогтоол, Биеийн тамир, спортын Улсын хорооны даргын 2017 оны А/82 тоот тушаал, 2006 оны Нийслэлийн Засаг даргын  А/165 захирамжийг тус тус үндэслэн Биеийн тамир, спортын хамтлагийн болзолт уралдааны удирдамж боловсруулан дүүргийн Засаг даргаар батлуулан нийт Баянзүрх дүүргийн хороод, ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага гэсэн 3 чиглэлд удирдамжийг 2023 оны 01 дүгээр сарын 09 өдөр хүргүүллээ. Энэхүү болзолт уралдааны хүрээнд  нийт 61 хамтлаг шинээр болон шинэчлэн батлагдаж, хагас жилийн байдлаар 352 арга хэмжээ төлөвлөгөөний дагуу зохион явуулж 32000 мянган иргэд, ажилтан албан хаагч, сурагч, эцэг эхчүүдийг хамруулсан дүн мэдээ тайлан ирээд байна. Биеийн тамир спортын хамтлагийн хагас жилийн үйл ажиллагааны тайлан мэдээгээр шалгарсан байгууллагуудыг 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр шагнал гардуулах үйл ажиллагааг Биеийн тамир спортын хорооны даргын өрөөнд зохион явууллаа. 

СӨББ-ын биеийн тамир спортын хамтлагийн хагас жилийн үйл ажиллагаагаар:

1-р байрт Б.Даваасамбуу эрхлэгчтэй Б.Одончимэг ахлагчтай 62 дугаар цэцэрлэг

2-р байрт С.Ариунбаяр эрхлэгчтэй М.Номин-Эрдэнэ ахлагчтай 146 дугаар цэцэрлэг

3-р байрт О.Оюумаа эрхлэгчтэй П.Нандинцэцэг ахлагчтай 301 дүгээр цэцэрлэг

ХОРОО:

1-р байрт Х.Батжаргал Засаг даргатай Д.Нансалмаа ахлагчтай 22-р хороо

2-р байрт Г.Мядагцэцэг Засаг даргатай М.Энхбаатар ахлагчтай 36-р хороо

3-р байрт Б.Энхбаатар Засаг даргатай А.Мөнхзул ахлагчтай 6-р хороо

ЕРӨНХИЙБОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ:

1-р байрт П.Өлзийтөгс захиралтай Д.Амгаланбаатар ахлагчтай 30 дугаар сургууль

2-р байрт Ч.Уранбаяр захиралтай Г.Одонтунгалаг ахлагчтай 88 дугаар сургууль

тус тус шалгарсан байна.

 


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.