Мэдээ

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ХОРОО “ОЛИМПЫН БОЛОВСРОЛ БА БИЕ БЯЛДРЫН ХҮМҮҮЖИЛ” СЭДЭВТ БОЛЗОЛТ УРАЛДААНД ШИЛДЭГЭЭР ТОДОРЛОО

 БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ХОРОО “ОЛИМПЫН БОЛОВСРОЛ БА БИЕ БЯЛДРЫН ХҮМҮҮЖИЛ” СЭДЭВТ БОЛЗОЛТ УРАЛДААНД ШИЛДЭГЭЭР ТОДОРЛОО
Сүүлийн мэдээ

 


 БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ХОРОО “ОЛИМПЫН БОЛОВСРОЛ БА БИЕ БЯЛДРЫН ХҮМҮҮЖИЛ” СЭДЭВТ БОЛЗОЛТ УРАЛДААНД ШИЛДЭГЭЭР ТОДОРЛОО

🇲🇳🇲🇳
“ОЛИМПЫН БОЛОВСРОЛ БА БИЕ БЯЛДРЫН ХҮМҮҮЖИЛ” СЭДЭВТ БОЛЗОЛТ УРАЛДААНЫ 5 ТӨРӨЛД БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ ШИЛДЭГЭЭР ТОДОРЛОО👏👏👏
Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын үндэсний олимпын хороо, Боловсролын ерөнхий газар, Монголын үндэсний олимпын академиас хамтран “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” болзолт уралдааныг 2023 оны 01 дүгээр сарын 10-наас 05 дугаар сарын 10-ны хооронд 4 үе шаттайгаар нийт ЕБС-ийн дунд зохион явуулсан.
Олон талын ач холбогдолтой энэхүү болзолт уралдаанд 21 аймаг, 9 дүүргийн хэмжээнд 300 гаруй сургууль идэвхтэй хамрагдсан бөгөөд аяны хүрээнд 100 гаруй сургууль олимпын танхимаа шинэчлэн тохижуулжээ.🎉🎉🎉🇲🇳🇲🇳
Түүнчлэн болзолт уралдааны хүрээнд нийт 900 орчим арга хэмжээ зохиогдож, эдгээрт сурагч, багш ажилчид, эцэг, эхчүүд нийлсэн 300 мянга гаруй хүн хамрагдсан байна.
Болзолт уралдааны шилдгүүдийг дараах байдлаар шагнаж урамшууллаа. Үүнд:
🎉 Шилдэг 5 БТСГ шалгаруулснаас:
✅Д.Отгонсүрэн даргатай Баянзүрх дүүргийн биеийн тамир, спортын хороо шилдгээр тодорлоо.
🎉 Шилдэг 5 олимпын зөвлөл шалгаруулснаас.
✅Т.Төмөрчөдөр даргатай Баянзүрх дүүргийн “НАГАНО” олимпын зөвлөл шилдгээр тодорлоо.
🎉 Шилдэг 5 БШУГ шалгаруулснаас:
✅Б.Ганбат даргатай Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтэс шилдгээр тодорлоо.

🎉Шилдэг 5 олимпын танхим шалгаруулснаас:
✅Г.Бүрэнмэнд захиралтай Нийслэлийн Ерөнхий боловсролын 69 дүгээр сургууль “ЛОНДОН-2012” олимпын танхим шилдгээр тодорлоо.
🎉 Аймаг, дүүрэг бүрээс шалгарсан шилдэг 30 ерөнхий боловсролын сургууль шалгаруулснаас:
✅Э.Гунгаажав захиралтай Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 14 дүгээр сургууль шилдэг сургуулиар тодорлоо.
🎉 Аймаг, дүүрэг тус бүрээс шалгарсан шилдэг 30 арга зүйч, багш шалгаруулснаас:
✅Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 14 дүгээр сургуулийн багш Б.Сүрэнжав шилдэг арга зүйч, багшаар тодорлоо.
Тус шалгарч, шагнал, урамшууллаа гардан авлаа.👏👏😊😊
Энэхүү арга хэмжээ нь олимпын соёл, олимпын боловсрол болон олимпын үнэт зүйлсийг сурагчдад эзэмшүүлэх, бие бялдрын хүмүүжил ба бие бялдрын өв тэгш хөгжлийг өсвөр үеийнхэнд олгох болон тэдний ёс зүй, хүмүүжил, төлөвшлийг дээшлүүлэх, хүүхдийн спортыг дэмжих, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны үйл ажиллагааны төлөвлөгөөнд Болзолт уралдааны зохион байгуулалтыг тусган оруулах, биеийн тамирын багш, дасгалжуулагчдын мэргэжлийн мэдлэг, ур чадвар ба хариуцлага, хөдөлмөрийн үнэлэмж, бүтээлч санаачилгыг нэмэгдүүлэх зэрэг асуудалд нөлөө үзүүлсэн болохыг зохион байгуулагчид онцлон тэмдэглэж байна.
🇲🇳🇲🇳🇲🇳





















Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.