Мэдээ

"СПОРТ ЯВГАН АЯЛАЛ

 "СПОРТ ЯВГАН АЯЛАЛ
Сүүлийн мэдээ
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ "СПОРТ ЯВГАН АЯЛАЛ"-ЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
#Алхалт-Аялалд_ЦАГ_ГАРГАЯ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар "Эрүүл монгол хүн" үндэсний хөдөлгөөн “Цаг гаргая” аян орон даяар явагдаж буйтай холбогдуулан Баянзүрх дүүргийн Биеийн Тамир Спортын хороо "Цаг гаргая” аяны хүрээнд сурагчдыг зөв амьдралын хэвшил, дасгал хөдөлгөөнд уриалан 2023 оны 05 сарын 20-21нд Баянзүрх дүүрэг Хар-Усан тохой 18 км чиглэлд Баянзүрх дүүргийн аварга шалгаруулах өсвөр үеийн спорт, явган аялал, алхалтын тэмцээнийг дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд 9 багийн 60 тамирчин сурагчид, эцэг эх, багш дасгалжуулагч, шүүгчид нийт 150 хүн хамрагдалаа.
Баянзүрх дүүргийн аварга шалгаруулах өсвөр үеийн спорт явган аяллын тэмцээний ерөнхий шүүгчээр 69 дүгээр сургуулийн биеийн тамирын багш, дүүргийн 2022 оны шилдэг багш, спорт, явган аяллын улсын шүүгч ОУХМ Ш.Дүүриймаа, спорт явган аяллын улсын шүүгч Г.Батжаргал ОУХМ, Биеийн тамир, спорт хорооны мэргэжилтнүүд шүүн явууллаа.
✅ Тэргүүн байр - 88 дугаар сургууль Н.Дугар дасгалжуулагчтай Чоно баг
✅ Дэд байр - 88 дугаар сургууль Н.Дугар дасгалжуулагчтай Ирээдүй баг
✅ Гутгаар байр - 142 дугаар сургууль Ц.Баяржаргал дасгалжуулагчтай Барс баг
✅ Шилдэг дасгалжуулагч: 142 дугаар сургуулийн биеийн тамирын багш Ц.Баяржаргал
✅ шилдэг эмэгтэй тамирчин: 69 дүгээр сургууль Х.Минжинмор Шавь нэгдүгээр багийн тамирчин
✅ шилдэг эрэгтэй тамирчин: 142 дугаар сургууль Б.Шинэбаяр тус тус шалгарлаа.
















Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.