Мэдээ

“ТҮМЭН”дасгал

“ТҮМЭН”дасгал
Сүүлийн мэдээ
БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ идэвхтэй хөдөлгөөн, чийрэгжүүлэлтийн “ТҮМЭН”дасгалыг үндэсний хэмжээнд сурталчлагч “ЗАГВАР ДҮҮРЭГ”-ээр тодорлоо.
📌Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар "Эрүүл Монгол хүн" үндэсний хөдөлгөөн, "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, "Эерэг хандлага-эрүүл нийгэм, Энэ жилдээ-эрүүл жиндээ аян, "Цаг гаргая" биеийн тамирын арга хэмжээний хүрээнд 👉 идэвхтэй хөдөлгөөн, чийрэгжүүлэлтийн “ТҮМЭН”дасгалыг улсын хэмжээнд нэвтрүүлээд байна.
Цаг гаргая Tsag gargay
📌 Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спортын хорооноос Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвтэй хамтран “ТҮМЭН” дасгалын цахим арга хэмжээг 2023 оны 5 дугаар сарын 10-25-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж, хаалтын шагнал гардуулах үйл ажиллагаанд Баянзүрх дүүргийн 1000 иргэн идэвхтэй хөдөлгөөн, чийрэгжүүлэлтийн “ТҮМЭН” дасгалыг Батлан хамгаалахын их сургуулийн ногоон талбайд 2023 оны 05 дугаар сарын 27-нд хийж дасгал хөдөлгөөн, нийтийн биеийн тамираар хичээллэхийг сурталчлан уриалж, шилдэг хороо, ЕБС, СӨБ-ын байгууллагыг шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав.
📌Идэвхтэй хөдөлгөөн чийрэгжилтийн Түмэн дасгалын цахим арга хэмжээнд нийт 35 байгууллагын бүх насны төлөөллийн 1,000 ажилтан, албан хаагчид, сурагчид хамрагдлаа.
СӨББ
1-р байр Л.Ууганбаяр Эрхлэгчтэй 52-р цэцэрлэг
2-р байр Ц.Мягмаржаргал Эрхлэгчтэй 10-р цэцэрлэг
3-р байр М.Сувд Эрхлэгчтэй 305-р цэцэрлэг
Тусгай байр Б.Байгалмаа Эрхлэгчтэй 267-р цэцэрлэг
Тусгай байр Д.Лхагвасүрэн Эрхлэгчтэй 32-р цэцэрлэг
Хороо
1-р байр М.Пүрэвдорж Засаг даргатай 23-р хороо
2-р байр Б.Энхболд Засаг даргатай 4-р хороо
3-р байр н.Мөнхжаргал Засаг даргатай 18-р хороо
ЕБС
1-р байр Л.Батсайхан Захиралтай 132-р сургууль
📌“ТҮМЭН” дасгалыг үндэсний хэмжээнд сурталчлан таниулахад түүчээлэн оролцож, БАЯНЗҮРХ дүүргийнхээ иргэдэд “ТҮМЭН” дасгалыг хэвшүүлж, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлсэн “ЗАГВАР ДҮҮРЭГ”-ээр шалгарсан БТСХ, ЭМТ-ийн хамт олонд өргөмжлөлийг НЭМҮТ-ийн Захирал, Доктор, Дэд профессор С.Өнөрсайхан, БТХ-ийн дарга Л.Ганчимэг нар гардуулав.
📌Идэвхтэй хөдөлгөөн, чийрэгжүүлэлтийн “ТҮМЭН”дасгалыг үндэсний хэмжээнд сурталчлахад хамтран ажилласан НЭМҮТ, БЗД-ийн ЭМТ, ЕБС, СӨБ-ын байгууллага, хороодоо халуун баяр хүргэе.
👉
Цаг гаргая Tsag gargay
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.