Мэдээ

ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨН ЧИЙРЭГЖИЛТИЙН “ТҮМЭН” ДАСГАЛЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨН ЧИЙРЭГЖИЛТИЙН “ТҮМЭН” ДАСГАЛЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Сүүлийн мэдээ
ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨН ЧИЙРЭГЖИЛТИЙН “ТҮМЭН” ДАСГАЛЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар "Эрүүл Монгол хүн" үндэсний хөдөлгөөн, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.1.1, Биеийн тамир, спортын улсын хорооноос "Эерэг хандлага-эрүүл нийгэм" аян "Цаг гаргая" биеийн тамирын арга хэмжээг орон даяар зохион байгуулж буйтай холбогдуулан хүн амын дунд зонхилон тохиолдож буй өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, иргэдэд эрүүл идэвхтэй амьдралыг сурталчлах, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох “Энэ жилдээ-Эрүүл жиндээ” аяны хүрээнд БЗД-ийг үндэсний хэмжээнд ТҮМЭН дасгалыг сурталчлагч загвар дүүрэг болгох зорилгоор идэвхтэй хөдөлгөөн, чийрэгжүүлэлтийн ТҮМЭН дасгалын сургагч багш бэлтгэх, мэргэжил аргазүйн сургалтыг БЗД-ийн БТСХ-ноос НЭМҮТ, ЭМТ-тэй хамтран амжилттай зохион байгуулав.
Баянзүрх дүүргийн СӨББ, ЕБС, ХОРООД-ын дунд идэвхтэй хөдөлгөөн чийрэгжилтийн "ТҮМЭН" дасгалын сургалтыг 2023 оны 05 дугаар сарын 09-13-ны хооронд БТСХ-оос БЗД-ийн ЭМТ, НЭМҮТ-тэй хамтран БЗД-ийн 22 дугаар хороо “Өндөр цахир” төвийн байранд 5 хонгийн сургалтыг БЗД-ийн Эрүүл мэндийн төвийн арга зүйч Б.Сансартуяа (Хийн дасгалын сургагч багш), Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрүүл мэндийг дэмжих мэдээллийн албаны мэргэжилтэн БСУ-ны магистр Х.Бямбасүрэн БТСХ-ны мэргэжилтнүүд зохион байгууллаа.
"ТҮМЭН" дасгалын сургалтад СӨББ-ын Тунгаамал, Болор толь, Түүчээлэгч, Тэмүүлэл, Цаглашгүй Эрдэнэ, Олонлог бүсийн нийт 41 цэцэрлэг, 11 ЕБС, 31 хороодын нийт 83 байгууллагын 100 гаруй багш, биеийн тамир, спортын хамтлагийн ахлагч нар ТҮМЭН дасгалын сургагч багш боллоо.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.