"ЭРҮҮЛ МЭНДИЙН ЦАХИМ ГҮЙЛТ-2023" ДҮН ГАРЛАА
"Эрүүл мэндийн цахим гүйлт 2023" улсын хэмжээнд СТРАВА апплейкшн ашиглан 2023 оны 05 дугаар сарын 01-ээс 07 хооронд долоо хоног амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Улсын хэмжээнд 7,852 гүйлт бүртгэгдэж нийт 40,271 км замыг амжилттай туулснаас шилдэг 48 гүйгчийг БТСУХ-ноос шалгарууллаа. Энэ удаагийн "Эрүүл мэндийн цахим гүйлт 2023" биеийн тамирын арга хэмжээнд пара болон ахмадын ангилал нэмж оруулсан нь 2021 оны гүйлтээс онцлог болж байгаа юм.
Баянзүрхийн гүйгчид “Эрүүл мэндийн цахим гүйлт 2023”-д амжилттай оролцон давхардсан тоогоор идэвхтэй 867 гүйгчид 4,487 км-ийг туулснаас
Ахмадын ангилалд +65 насанд эрэгтэйчүүдээс Нийслэлийн бүсээс Ш.Батсүх 100,2 км гүйсэн амжилтаар 1 дүгээр байранд шалгарлаа.
Ахмадын ангилалд +60 насанд эмэгтэйчүүдээс Ж.Энхтайван 37 км гүйсэн амжилтаар 3 дугаар байранд шалгарлаа.
Бидний бахархалт- МХХЗУЖГ Холбооны "Хүндэт гишүүн", ОУХМ Ш.Батсүх ах маань БНСУ-ын Жонбук хотноо зохион байгуулагдсан "Ази номхон далайн орнуудын мастер”-уудын наадамд маш амжилттай оролцож байгаа билээ. Уг тэмцээнд 400м, 800м, 1500 метрийн зайн гүйлтийн төрөлд 3 алтан медаль, 5000 метрийн зайн гүйлтийн төрөлд 22 минут 06 секундийн амжилтаар мөнгөн медаль хүртэж, Монгол улсынхаа нэрийг гаргасан Монголын Хэт Холын Зайн Гүйлтийн ОУХМ, Хөнгөн атлетикийн ОУХМ Шаравын Батсүх тандаа мянга мянган гүйгчдийн өмнөөс гүнээ талархаж, халуун баяр хүргэе.
Амжилттай оролцсон гүйгчдэдээ баяр хүргэе.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.