Монголын хүүхдийн спортын зуны VII наадмын хөнгөн атлетикийн төрлөөр шигшээ багийн бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулах, тэдний ур чадварыг дээшлүүлэх зорилгоор анхан шатны Баянзүрх дүүргийн хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээнийг 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны 15-н талбайд амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.
Тэмцээнд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн болон хувийн хэвшлийн 12 сургуулийн 200 гаран сурагчид өрсөлдөж аваргаа тодрууллаа.
Тэмцээний ерөнхий шүүгчээр Алдар спорт хорооны хөнгөн атлетикийн багш, Баянзүрх дүүргийн хөнгөн атлетикийн өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч Х. Уянга, нарийн бичиг шүүгчээр МУБИС-н БТС-н багш Б. Нармандах нар болон Биеийн тамир спортын хорооны мэргэжилтэн, Алдар спорт хорооны тамирчид ажиллалаа. Тэмцээнд амжилттай оролцсон нийт багш, сурагчдадаа баярлалаа.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.