Мэдээ

"Эерэг хандлага-Эрүүл нийгэм" аян Суугаа волейболын олон улсын багтай хамтрасан тэмцээн зохион байгуулагдлаа.

"Эерэг хандлага-Эрүүл нийгэм" аян Суугаа волейболын олон улсын багтай хамтрасан тэмцээн зохион байгуулагдлаа.
Сүүлийн мэдээ
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН "СУУГАА ВОЛЕЙБОЛ"-ЫН БАГ ТЭРГҮҮН БАЙРАНД ШАЛГАРЛАА🥰👍🇲🇳🇲🇳🇲🇳🇰🇷🇰🇷
Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Цаг гаргая”, “Эерэг хандлага Эрүүл нийгэм” аяны хүрээнд Паралимпын төрөл Суугаа волейболын спортыг олон нийтэд сурталчлан таниулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийтийн биеийн тамир, спортоор хичээллэн эрүүл чийрэг бие бялдар, өв тэгш хүмүүжилтэй болгох, баг тамирчдын ур чадвар, туршлагыг нэмэгдүүлэх зорилгоор Солонгос улсын Параволейболын шигшээ баг Баянзүрх дүүргийн нэрэмжит нээлттэй суугаа волейболын тэмцээнд хүрэлцэн ирж, нөхөрсөг тэмцээнд амжилттай оролцлоо.😗🕧🕦🕥
Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спортын хорооноос зохион байгуулсан олон улсын багтай хамтарсан нээлттэй “Суугаа волейбол”-ийн тэмцээн 2023 оны 04 дүгээр сарын 23-нд 147 дугаар сургуулийн зааланд 9 багийн 80 тамирчин оролцлоо.
Нээлтийн үйл ажиллагаанд:
БЗД-ийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан
Биеийн тамир, спорт хорооны дарга Д.Отгонсүрэн
Монголын Параволейболын холбооны Ерөнхийлөгч Ганзориг
Солонгос улсын Параволейболын шигшээ багийн ахлагч Чанжүман мөн Солонгос улсын Параволейболын холбооны ерөнхийлөгч ирж баг тамирчдад баяр хүргэлээ.
Баг тамирчдадаа мэндчилгээ дэвшүүлэхээр БЗД-ийн Соёлын ордны уртын дуучин (СТА) Сүрэнхүү Уяхан Замбуу тивийн наран, БЗД-ийн Соёлын ордны хөгжмийн багш Марал-Од Гончигсумлаагийн хөгжим Дэнжийн ногоо дуугаар ая дуугаа өргөлөө.🏆👏👏
Энэхүү тэмцээнийг олон улсын параволейболын дүрмийн дагуу Монголын волейболын холбооны шүүгч У.Мягмарсүрэн ахлан тэмцээнийг шүүн явууллаа.✅✅✅
Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спортын хорооноос зохион байгуулж буй олон улсын багтай хамтарсан нээлттэй “Суугаа волейбол”-ийн тэмцээнд дараах багууд шагналт байр эзэллээ.
Эрэгтэй
🥇🥇1-р байр Алтан медаль Б.Намуундөл ахлагчтай Баянзүрх дүүргийн баг тамирчид
🥈🥈2-р байр Мөнгөн медаль А.Аюурсайхан ахлагчтай Чингэлтэй дүүргийн баг тамирчид
🥉🥉3-р байр Хүрэл медаль Чанжүмон ахлагчтай Солонгос улсын баг тамирчид
Эмэгтэй
🥇🥇1-р байр Алтан медаль Т.Соёлсайхан ахлагчтай Хан-Уул дүүргийн баг тамирчид
🥈🥈2-р байр Мөнгөн медаль П.Энхцэцэг ахлагчтай Эрдэнэт хотын баг тамирчид
🥉🥉3-р байр Хүрэл медаль Уранцэцэг ахлагчтай Баянзүрх дүүргийн баг тамирчид тус тус эзэллээ.
Энэхүү тэмцээнийг амжилттай зохион байгуулахад хамтран ажилласан Ц.Цэвэлмаа захиралтай БЗД-ийн ерөнхий боловсролын 147 дугаар сургуулийн хамт олон, Л.Рэнчинням даргатай БЗД-ийн соёлын ордны хамт олон, Монголын параволейболын холбоо, Солонгос улсын Параволейболын холбоо, шигшээ баг, Нийслэлийн дүүргүүд, Эрдэнэт хотын суугаа волейболын холбоонд баг тамирчидаа амжилттай дасгалжуулан оролцсонд баярлалаа. 👏👏
Монголын параволейболын багт тамирчид олон улсын баг тамирчидтай өрсөлдөн амжилт гаргахад маш том боломж нөөц байгааг харууллаа.













Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.