Мэдээ

БЗД-ийн 146 дугаар цэцэрлэг нь цэцэрлэгийн хүүхдүүдийн Уран хөдөлгөөнт гимнастикийн шигшээ тэмцээнд хүрэл медаль хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн, Биеийн тамир спортын тухай хууль, Алсын хараа 2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Биеийн тамир, спортын улсын хорооноос зохион байгуулж байгаа “Эерэг хандлага-Эрүүл нийгэм” аян, “Цаг гаргая” аяны хүрээнд
Улаанбаатар хотын 2023 оны аварга шалгаруулах Цэцэрлэгийн хүүхдүүдийн Уран хөдөлгөөнт гимнастикийн шигшээ тэмцээнд 8 дүүргийн 16 цэцэрлэгийн 480 хүүхэд оролцсоноос
1-р байранд СХД-ийн 113-р цэцэрлэг
2-р байранд БГД-ийн 157-р цэцэрлэг
3.р байранд БЗД-ийн 146-р цэцэрлэг,
3-р байранд ЧД-ийн 154-р цэцэрлэгүүд тус тус шалгарлаа.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.