Мэдээ

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАГЧДЫН 2023 ОНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ “УРАН ХӨДӨЛГӨӨНТ ГИМНАСТИК”-ИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн, Биеийн тамир спортын тухай хууль, Алсын хараа 2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Биеийн тамир, спортын улсын хорооноос зохион байгуулж байгаа “Эерэг хандлага-Эрүүл нийгэм” аян, “Цаг гаргая” аяны хүрээнд
Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 2023 оны аварга шалгаруулах “Уран хөдөлгөөнт гимнастик”-ийн арга хэмжээг 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн Ус сувгийн удирдах газрын зааланд 3 насны ангиллаар 7 сургуулийн 11 багийн 122 тамирчин , дасгалжуулагч, хөгжөөн дэмжихээр ирсэн 80 гаруй эцэг эхчүүд нийт тэмцээнд 200 гаруй тамирчин сурагчид, хөгжөөн дэмжигчид хамрагдлаа.
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 2023 оны аварга шалгаруулах “Уран хөдөлгөөнт гимнастикийн арга хэмжээг нээж тэмцээний ерөнхий шүүгч аэробик гимнастикийн ОУХМ, ОУ-ын шүүгч Э.Мөнх-Оргил тамирчин сурагчдад амжилт хүслээ. Шүүгчдийн бүрэлдэхүүнд аэробик гимнастикийн ОУХМ, ОУ-ын шүүгч Б.Оюун, аэробик гимнастикийн ОУХМ, улсын шүүгч О.Содгэрэл, Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спорт хорооны мэргэжилтнүүд тэмцээнийг зохион байгууллаа.
Бага насны ангилалд
🥇🥇1-р байр Singapore school of mongolia сургууль Э.Нямтуяа багштай баг тамирчид
🥈🥈2-р байр 84 дүгээр сургууль Б.Уртнасан багштай баг тамирчид
🥉🥉3-р байр Шинэ Монгол сургууль Л.Ганзориг багштай баг тамирчид
🥉🥉
3-р байр Оюунлаг сургууль Б.Цолмон багштай баг тамирчид
Дунд насны ангилалд
🥇🥇1-р байр 30-р сургууль Д.Нямдолгор багштай баг тамирчид
🥈🥈2-р байр 84-р сургууль Б.Уртнасан багштай баг тамирчид
Ахлах насны ангилалд
🥇🥇1-р байр 84-р сургууль Б.Уртнасан багштай I-р баг тамирчид
2-р байр 84-р сургууль Б.Уртнасан багштай II-р баг тамирчид шагналт байр эзэллээ 👏👏👏
Заал талбайгаар ханган хамтран ажилласан Ус сувгийн удирдах газрын хамт олонд баярлалаа. 👏👏🤸🤸‍♀️🤸‍♂️
НИЙСЛЭЛИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ УРАН ХӨДӨЛГӨӨНТ ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭНД:
БАГА НАСАНД
SINGAPORE SCHOOL OF MONGOILA, 84-Р СУРГУУЛЬ, ШИНЭ МОНГОЛ СУРГУУЛЬ, ОЮУНЛАГ СУРГУУЛЬ
ДУНД НАСАНД
30 ДУГААР СУРГУУЛЬ, 84-Р СУРГУУЛЬ
АХЛАХ НАСАНД
84-Р СУРГУУЛИЙН 1, 2-Р БАГИЙН ТАМИРЧИД ТУС ТУС ШАЛГАРЧ ОРОХООР БОЛЛОО.








Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.