Мэдээ

“ЦАГ ГАРГАЯ” АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

    Идэвхтэй хөдөлгөөн чийрэгжилтийн "ТҮМЭН" дасгалын 3 дах өдрийн сургалт ЕБС-ийн багш нарын дунд зохион байгуулагдаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй "Эрүүл Монгол хүн" үндэсний хөдөлгөөн, "ЭНЭ ЖИЛДЭЭ-ЭРҮҮЛ ЖИНДЭЭ" "ЭЕРЭГ ХАНДЛАГА-ЭРҮҮЛ НИЙГЭМ" АЯН "ЦАГ ГАРГАЯ" биеийн тамирын арга хэмжээнд Баянзүрх дүүргийн СӨББ, ЕБС, ХОРООД-ын дунд идэвхтэй хөдөлгөөн чийрэгжилтийн "ТҮМЭН" дасгалын сургалтыг БЗД-ийн эрүүл мэндийн төвтэй хамтран 2023 оны 05 дугаар сарын 09-13 ны хооронд зохион байгуулж байна.
Идэвхтэй хөдөлгөөн чийрэгжилтийн "ТҮМЭН" дасгалын хоёр, гуравдах өдрийн сургалтад СӨББ-ын Тэмүүлэл, Цаглашгүй Эрдэнэ, Олонлог бүсийн 14 цэцэрлэгийн Биеийн тамирын багш нар, 11 ЕБС-ийн Биеийн тамирын багш нар нийт 25 байгууллага хамрагдлаа.




Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.