Мэдээ

3х3 Сагсан бөмбөгийн өсвөр үеийн дүүргийн аварга шалгаруулах тэмцээн явагдлаа

    Монголын хүүхдийн спортын зуны VII наадмын хүрээнд зохион байгуулагдаж байгаа Баянзүрх дүүргийн сагсан бөмбөгийн 3х3 аварга шалгаруулах тэмцээн
Монголын хүүхдийн спортын зуны VII наадмын хүрээнд Баянзүрх дүүргийн сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр шигшээ багийн бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулах, тэдний ур чадварыг дээшлүүлэх зорилгоор анхан шатны дүүргийн сагсан бөмбөгийн 3х3 аварга шалгаруулах тэмцээнийг 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны Нарт хотхоны гадаа талбайд амжилттай зохион байгуулж өндөрлөлөө. Тэмцээнд 17 сургуулийн 24 багийн нийт 96 тамирчид оролцлоо.
Тэмцээний шүүгчээр "Чанга шүгэл"шүүгчдийн холбооны шүүгчид, Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спорт хорооны мэргэжилтнүүд хамтран ажиллалаа.
Эрэгтэй
1-р байр Б. Шинэбаяр дасгалжуулагчтай 84 дугаар сургууль
2-р байр Нэргүйбаатар дасгалжуулагчтай Тэмүүжин өрлөг сургууль
3-р байр Г. Гангаамаа дасгалжуулагчтай 53 дугаар сургууль
Эмэгтэй
1-р байр Б. Ууганхүү дасгалжуулагчтай 79 дүгээр сургууль
2-р байр Д. Дашдорж дасгалжуулагчтай 69 дүгээр сургууль
3-р байр З. Нэргүйбаяр дасгалжуулагчтай Эрхэм Баян Эрдэм сургуулиуд шагналт байранд шалгарлаа.





Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.