Мэдээ

“ХҮН АМЫН ХӨГЖИЛ ЧИЙРЭГЖИЛТИЙН ТҮВШИН ТОГТООХ, СОРИЛЫН САРЫН АЯН ЭХЭЛЛЭЭ.

  Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН “Цаг гаргая” аяны хүрээнд Баянзүрх дүүргийн Биеийн тамир спортын хорооноос дүүргийн Засаг даргаар А/214 дүгээр захирамж гаргуулан “Хүн амын бие бялдар, хөгжил чийрэгжилтийн түвшин тогтоох сорил”-ыг Баянзүрх дүүргийн ЗДТГ, харьяа газар, хэлтэс албадын ажилтан албан хаагчдаас 2023 оны 04 дүгээр сарын 24-өөс 05 дугаар сарын 02-ны өдөр хүртэл БЗД-ийн Эрүүл мэндийн төвтэй хамтран сорилын төв ажиллуулан авч байна.
Сорилын баг нь эмч, мэргэжилтнүүдээс бүрдсэн. Сорилд хамрагдаж байгаа иргэдийн сахар, хлострин, артерийн даралт биеийн жингийн индексийг тодорхойлж, дасгал хөдөлгөөн, эрүүл зөв хооллолтын талаар зөвлөгөө мэдээлэл өгөн ажиллаж байна.
Эхний өдрийн байдлаар Иргэдийн төлөөлөгчдийн хурал, ОСНААУГ-ын хэрэглэгчдэд үйлчлэх төвийн нэгдүгээр албаны 120 ажилтан албан хаагчдаас сорилыг авлаа.




  





Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.