Мэдээ

⏰⏰⏰“ЦАГ ГАРГАЯ” "ЭЕРЭГ ХАНДЛАГА-ЭРҮҮЛ НИЙГЭМ" аянд нэгдлээ

⏰⏰⏰“ЦАГ ГАРГАЯ” "ЭЕРЭГ ХАНДЛАГА-ЭРҮҮЛ НИЙГЭМ" аянд нэгдлээ
Сүүлийн мэдээ
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй "Эрүүл Монгол хүн" үндэсний хөдөлгөөн, " Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдаж буй "ЦАГ ГАРГАЯ" “Эерэг хандлага-Эрүүл нийгэм” аяны хүрээнд Баянзүрх дүүргийн Засаг Даргын Тамгын газрын 100 гаруй ажилтан албан хаагчид ажлын байрандаа эрч хүчтэй өглөөг эхлүүлэх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэхийн тулд ажлын байрны дасгалыг тогтмол өглөө бүр 07:30 минутад хийж байна.
Дасгалыг Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спорт хорооны мэргэжилтэн Г.Билгүүн удирдан явуулж байна.
Энэхүү биеийн тамирын арга хэмжээнд Баянзүрх дүүргийн иргэд, хамт олон нэгдсээр байна. Өөртөө хөрөнгө оруулалт хийн өглөө бүр дасгал хөдөлгөөн хийхэд цаг гаргаж буй та бүхэндээ талархал илэрхийлье.






Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.