Мэдээ

Боксын өсвөр үеийн дүүргийн аварга шалгаруулах тэмцээн

    Монгол Улсын “Биеийн тамир, спортын тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дахь заалт, 17 дугаар зүйлийн 17.2 дахь заалт, Бага дунд боловсролын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь заалт, Засгийн газрын тогтоол 183 дугаар тогтоол, Биеийн тамир, спортын улсын хорооны даргын А/09 дугаар тушаал, Засаг даргын А/29 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах, хүүхдийн спортын хөгжлийг эрчимжүүлэх, Монголын хүүхдийн спортын зуны VII наадамд оролцох шигшээ багийн бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулах, тэдний ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Баянзүрх дүүргийн Боксын аварга шалгаруулах тэмцээнийг 2023 оны 04 дүгээр сарын 22-23-ны өдөр “LAKVA BOXING PROMOTIONS” клубын зааланд, амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
    Тэмцээнийг олон улсын боксын холбооны 2 одтой шүүгч, дасгалжуулагч Л.Энхбаатар ахлагчтай Монголын боксын холбооны шүүгчид шүүн явууллаа. Тэмцээнд нийт Баянзүрх дүүргийн 10 сургуулийн 72 тамирчин 18 жинд өрсөлдөж дүнгээ гаргалаа.
    Энэхүү тэмцээнийг зохион байгуулахад заалны туслалцаа үзүүлсэн “LAKVA BOXING PROMOTIONS” клубын хамт олондоо болон Л.Энхбаатар ахлагчтай Монголын боксын холбооны шүүгчдид мөн 69- сургуулийн эмч шүүгч н.Энхцэцэг нартаа баярласнаа илэрхийлье .
Багийн дүнгээр
🥇🥇🥇
1-р байранд П.Дүүриймаа дасгалжуулагчтай 69-р сургууль
🥈🥈🥈
2-р байранд Б.Мөнхчулуун дасгалжуулагчтай 30-р сургууль
🥉🥉🥉
3-р байранд Д.Амаржаргал дасгалжуулагчтай 14-р сургууль шалгарсан амжилттай оролцлоо.


















Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.