Мэдээ

ХҮН АМЫН БИЕ БЯЛДРЫН ХӨГЖИЛ, ЧИЙРЭГЖИЛТИЙН ТҮВШИН ТОГТООХ СОРИЛ АВАХ АРГА АРГАЧЛАЛЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

     Улс орон даяар зохион байгуулагдаж буй “Цаг гаргая”,
🕘⏱⏱⏱
“Эрүүл нийгэм-Эерэг хандлага” аяны хүрээнд
🙋‍♂️🙋
жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх тухай” 2010 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 53 дугаар зарлигийн 1 дэх заалт, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны А/214 дүгээр захирамжийн дагуу
📄
“Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил"-ыг 2023 оны 04 дүгээр сарын 15-наас 05 дугаар сарын 15-ны хооронд дүүргийн хэмжээнд зохион байгуулж байна.
🇲🇳🇲🇳🇲🇳
Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спортын хорооноос дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын багш нар,
👩‍💻🧑‍💼
сургуулийн өмнөх боловсролын байгууллагын биеийн тамирын багш, арга зүйчид,
👩‍💻🧑‍💼
43 хорооны 28 өрхийн эрүүл мэндийн төвийн эрүүл мэндийн нийгмийн ажилтнуудад
👩‍🔬👩‍🔬
“Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил авах" арга аргачлалын сургалтыг Баянзүрх дүүргийн Тамгын газрын Чуулганы танхимд 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгууллаа.
☺️💪
Сорилын сургалтыг 3 чиглэлд СӨББ-ын биеийн тамирын багш, арга зүйчдэд зориулсан сургалтыг Баянзүрх дүүргийн Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн асуудал хариуцсан мэргэжилтэн И.Бат-Эрдэнэ
ЕБС-ийн биеийн тамирын багш нарт зориулсан сургалтыг Ахмад, хөгжлийн бэрхшээлтэй хүний биеийн тамирын асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Сэмжид
Баянзүрх дүүргийн 43 хорооны 28 өрхийн эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтнуудад зориулсан сургалтыг Биеийн тамирын арга зүйчийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Билгүүн нар сургалтыг удирдан явууллаа.
БИЕ БЯЛДРЫН ХӨГЖИЛ ЧИЙРЭГЖИЛТИЙН ТҮВШИН ТОГТООХ СОРИЛЫН СУРГАЛТАД СӨББ, ЕБС, ӨЭТ ГЭСЭН 3 ЧИГЛЭЛД 81 БАЙГУУЛЛАГЫН 165 БАГШ, АРГА ЗҮЙЧ, ЭРҮҮЛ МЭНДИЙН НИЙГМИЙН АЖИЛЧИД ХАМРАГДЛАА.
🚶‍♂️🚶🧍‍♀️🧍
Бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилыг хороодын иргэдээс 43 хороо, 28 өрхийн эрүүл мэндийн төвүүдээр авна.
🏃‍♀️🏃‍♀️💪💪
Баянзүрх дүүргийн Биеийн тамир спортын хорооноос дүүргийн 28 өрхийн эрүүл мэндийн төвийн сорил авах багт уян хатны чанарыг авах түлхэлтийн вандан 28 ш,
🎉🎉🎉
иогийн гудас 28 ш, оролцогчдын бүртгэлийн хуудсыг 2,000 ширхгийг хэвлэн, сургалтын сорилыг хэрхэн авах арга аргачлал гарын авлага материалаар ханган ажиллаа.
🧑‍⚕️👨‍⚕️🧑‍⚕️👨‍⚕️👩‍⚕️✋
Энэхүү хороодын иргэдээс сорил авах хороод өрхийн эрүүл мэндийн төвийн эрүүл мэндийн нийгмийн ажилтнуудад зориулсан сургалтад:Баянзүрх дүүргийн ЭМТ-ийн нийгмийн эрүүл мэндийн төвийн албаны дарга И.Батзаяа, Баянзүрх дүүргийн биеийн тамир, спорт хорооны биеийн тамирын хэлтсийн дарга Э.Уянга нар сорилд хэрэглэх хэрэглэгдэхүүнийг өрхийн эрүүл мэндийн төвийн сорилын багт тараан өглөө.
🎉🎉🎉🎉🎉
Баянзүрх дүүргийн биеийн тамирын арга зүйч Б.Сансартуяа ажлын байранд хийх 2023 оны стандарт дасгал “ТҮМЭН” дасгалыг “Цаг гаргая” аяны хүрээнд байгууллагынхаа ажилтан албан хаагчдад тогтмол хийлгэж байна.








Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.